Зүрх хамгаалах төсөл хэрэгжихээр боллоо

Тус эмнэлэг японы "Зүрх хамгаалах төсөл" төрийн бус байгууллагын төлөөлөгчид 2010 оны 12-р сарын 13-ны өдөр хүрэлцэн ирж эмнэлгийн удирдлагуудтай хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн оношлогоо, эмчилгээний талаар хамтран ажиллах тухай санал солилцож эмнэлгийн дарга Б.Батчулуун, Японы "Зүрх хамгаалах төсөл"-ийн тэргүүн проф Ханеда нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.