Артерийн даралт ихсэх өвчин ба даралтаа хянах зөвлөмж

Хэрвээ танд:

  • Нүдний угаар хатгаж өвдөх
  • Толгой дүйрэх
  • Шилэн хүзүүгээр хөших
  • Дотор эвгүйрэх
  • Нүд эрээлжлэх

Шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид заавал очиж даралтаа хэмжүүлээрэй.

Артерийн даралт ихэсдэг хүний анхаарах зүйл

  1. Артерийн даралтаа тогтмол хэмжих
  2. Эмчийн бичсэн ба өөрт таардаг даралтны эмийг байнга хэрэглэх
  3. Доорхи зүйлсийг хязгаарлах хэрэгтэй.

Үүнд:

  • Архи хэрэглэхгүй байх
  • Хүнсэндээ давс бага хэрэглэх
  • Тамхи татахгүй байх
  • Стрессээ тайлж байх
  • Байнга идэвхтэй амрах
  • Хүнсэндээ өөх тос бага хэрэглэж, жимс ногоо өргөн хэрэглэх

Та цусны даралтаа хэдийд, яаж , зөв хэмжих вэ?

  • Хэрэв та даралт ихэсдэг бол даралтаа тогтмол хэмжиж байгаарай.
  • Та цусны даралтаа хэмжихэд чагнуур, даралтны аппарат хэрэг болно.
  • Та даралтаа гэрийн нөхцөлд, өөрөө хэмжиж сурвал танд амар байх болно.

Та цусны даралтаа хэмжихээс 30 минутын өмнө:

  • Дасгал хөдөлгөөн хийхгүй
  • Хоол идэхгүй, шингэн юм ихээр уухгүй
  • Кофе уухгүй
  • Тамхи татахгүй байх хэрэгтэй

Цусны даралтыг хэмжихийн тулд суугаа байрлалд, баруун гарт 1 минутын зайтай 3 удаа хэмжиж дундаж үзүүлэлтийг тооцно.

Даралт хэмжиж үедээ зөв суух шаардлагатай.

  • Юм ярихгүй байх
  • Цэх зөв суух
  • Аппаратаа зөв байрлуулах
  • Суугаа байдалд
  • Гараа атгах
  • Хөлөө ачихгүй суух
  • Гүйцэд гишгэж суух

Та амьдралын хэв маягаа өөрчилснөөр цусны даралтаа бууруулж болдог

Таны өөрчлөх ёстой амьдралын хэв маяг

Танд санал болгож буй зөвлөгөө

Таны даралт буурах хэмжээ

Биеийн илүүдэл жинг бууруулах

Хэвийн биеийн жингийн индекс 18,5 – 24,9 кг\ м2

10 кг хасагдах бүрт 20 мм МУБ

Зөв зохистой хооллох

Ногоо жимс илүү хэрэглэх Ханасан өөх тос агуулсан хүнсний бүтээгдэхүүн, өөх тостой малын мах бага хэрэглэх

10 – 15 мм.МУБ

 

Хоол хүнсээр авах давсны хэмжээг бууруулах

Өдөрт 1 цайны халбага буюу 6 гр – аас ихгүй давсыг хүнсэндээ хэрэглэх

8 мм.МУБ

Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх

Өдөрт доод тал нь 30 минут дасгал хөдөлгөөн хийх, явган явах

9 мм.МУБ

 

Олон жилээр таны цусны даралт ихэссэнээр дараахь хүндрэлүүдэд хүргэдэг !!!

Үүнд:

  • Нүдний харааг муутгадаг
  • Бөөрний дутагдалд оруулдаг
  • Тархинд цус харвалтыг үүсгэдэг
  • Зүрхний шигдээс болоход хүргэдэг
  • Зүрхний дутагдалд хүргэдэг.

Таны даралт тогтвортой буухгүй байх шалтгаанууд:

  • Даралтаа буруу хэмжих
  • Хоол хүнсэндээ давс их хэрэглэх
  • Үрэвслийн эсрэг дааврын бус эм ууж байх
  • Жирэмснээс хамгаалах эм ууж байх
  • Таны сонгосон эм болон эмийн тун таарамжгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэх