Эмч мэргэжилтэнг сонгон шалгаруулж ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  • Дотор, бөөрний их эмч
  • Зүрх судлалын их эмч
  • Яаралтай тусламж эрчимт эмчилгээний их эмч
  • Дархлал, харшил судлалын их эмч

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Тухайн мэргэжлээр нарийн мэргэжил эзэмшсэн
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэргэжлийн болон боловсролын зэрэг цолтой
  • Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар(нотариатаар баталгаажуулсан байх)
  • Иргэний үнэмлэхний хуулбар(нотариатаар баталгаажуулсан байх)
  • Төрийн албан хаагчийн I анкет маягт №1
  • 4х6 хэмжээтэй цээж зураг нэг хувь
  • Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)

Материал хүлээн авах хугацаа:

  • 2013 оны 05-р сарын 30-ны өдөр 10:00 цаг хүртэл

Байршил:

  • Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн алба

Холбоо барих утас:

  • 11-687882