Цахим бүртгэгч сонгон шалгаруулж ажилд авна

П.И.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Статистик, мэдээллийн технологий албанд цахим бүртгэгч сонгон шалгаруулж ажилд авна. Шинээр ажилд орох хүмүүс дараах мэргэжлийн болон мэргэшлийн шаардлагыг хангасан байна.

Цахим бүртгэгч

Боловсрол: Эмнэлгийн дунд мэргэжилтэн, бакалавраас дээш зэрэгтэй

Мэргэшлийн бэлтгэл

  • Компьютерийн хэрэглээний Word, Exsel, Power point програм хангамжуудыг бүрэн эзэмшсэн
  • Мэдээллийн технологийн суурь мэдлэгтэй
  • Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй

Ажлын туршлага: Эрүүл мэндийн салбарт 3-аас дээш жил ажилласан байх

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэргэжлийн болон боловсролын зэрэг цолтой
  • Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар(нотариатаар баталгаажуулсан байх)
  • Иргэний үнэмлэхний хуулбар(нотариатаар баталгаажуулсан байх)
  • Төрийн албан хаагчийн I анкет маягт №1
  • 4х6 хэмжээтэй цээж зураг нэг хувь
  • Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)

Материал хүлээн авах хугацаа: 2013 оны 06-р сарын 10-ны 16:00 цаг хүртэл

Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн алба

Холбоо барих утас: 11-687882