Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер сонгон шалгаруулж ажилд авна.

Ажилтанд тавигдах шаардлагууд:

  • Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Интернет, компютерийн хэрэглээний програмууд (Word, Exsel, Power point) болон сүлжээний орчинд ажиллах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёлтой, харилцах ур чадвар сайтай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл /монгол хэл дээр – бичгээр/
  • Товч намтар: эзэмшсэн боловсрол болон урьд өмнө ажиллаж байсан ажлын газрын нэр хаяг, утасны дугаар хийж байсан ажлын товч мэдээлэл / төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Сургууль төгссөн болон мэргэжил эзэмшсэн диплом, сертификат

Материал хүлээн авах хугацаа:

  • 2013 оны 09 сарын 13-ны 16:00 цаг хүртэл

Хаяг:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө, Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас:

11-687882