ЭХО-ны эмч ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношлогооны тасагт ЭХО-ны эмч сонгон шалгаруулж ажилд авна.

Ажилтанд тавигдах шаардлагууд:

  • Анагаах ухааны чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Тухайн төрөлжсөн мэргэжлийн хүрээнд багажийн шинжилгээ хийх чадвар бүрэн эзэмшсэн байх (хэвлийн эхо)
  • Тухайн мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Интернет, компютерийн хэрэглээний програмууд (Word, Exsel, Power point) болон сүлжээний орчинд ажиллах чадвартай байх
  • Ёс зүйг эрхэмлэдэг байх

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн албан ёсны өргөдөл /монгол хэл дээр – бичгээр/
  • Товч намтар: эзэмшсэн боловсрол болон урьд өмнө ажиллаж байсан ажлын газрын нэр хаяг, утасны дугаар хийж байсан ажлын товч мэдээлэл / төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Сургууль төгссөн болон мэргэжил эзэмшсэн диплом, сертификат
  • Ажилд орохыг сонирхсон хүмүүс материалаа 2013 оны 10 сарын 01-ний дотор БГД-ийн 5-р хороонд байрлах П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн албанд авчирч өгнө үү.

Материал хүлээн авах хугацаа:

  • 2013 оны 10 сарын 01-ны 16:00 цаг хүртэл

Хаяг:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө, Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас:

11-687882, 99244910, 94998952