Ажилтан сонгон шалгаруулж ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Стратеги төлөвлөлт, эдийн засгийн албаны дарга

  • Эрүүл мэндийн эдийн засаг буюу эдийн засаг, бизнесийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Удирдах ажлын туршлагатай байх
  • Стратеги төлөвлөлт, бизнесийн удирдлагын төсөлт ажил хийж гүйцэтгэж байсан туршлагатай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх
  • Интернет, компьютерийн хэрэглээний програм (word, excel, powerpoint)-ууд болон сүлжээний орчинд ажиллах чадвартай байх
  • Албан бичиг баримт, эрх зүйн актууд боловсруулах чадвартай байх
  • Багаар ажиллах, харилцааны соёлтой байх чадвар эзэмшсэн байх

Сургалт, эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албаны дарга

  • Анагаах ухааны чиглэлээр Анагаах ухааны магистраас дээш зэрэгтэй байх
  • Удирдлагын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан байх
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх
  • Интернет, компьютерийн хэрэглээний програм (word, excel, powerpoint)-ууд болон сүлжээний орчинд ажиллах чадвартай байх
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх ур чадварт суралцсан байх (хэвлэн нийтлүүлсэн бүтээлтэй байх)
  • Харилцааны соёлтой байж, ёс зүйг эрхэмлэдэг байх

Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга (байгууллага дотроос шалгаруулна)

  • Дээд боловсролтой, үндсэн мэргэжлээрээ магистраас дээш зэрэгтэй байх
  • Удирдлагын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан байх
  • Дотоод аудитын гэрчилгээтэй байх
  • Чанарын удирдлагаар суралцаж, мэргэшсэн байх
  • Дотоод хяналт, чанарын үнэлгээний багт орж ажилласан ажлын туршлагатай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх
  • Интернет, компьютерийн хэрэглээний програм (word, excel, powerpoint)-ууд болон сүлжээний орчинд ажиллах чадвартай байх
  • Харилцааны соёлтой байж ёс зүйг эрхэмлэдэг байх
  • Алив ажилд дүн шинжилгээ хийх чадвар эзэмшсэн байх

Хангамж, аж ахуй, нөөцийн албаны дарга

  • Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бйх
  • Удирдах ажлыг 5-аас дээш жил хийж байсан туршлагатай байх
  • Аж ахуйн ажил, барилга, засвар, тохижилтын болон санхүүгийн бүртгэлийн ажлын дадлага туршлагатай байх
  • Албан бичиг баримт боловсруулах төлөвлөх чадвар эзэмшсэн байх

Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
  • Төрийн албан хаагчийн анкет маягт №1,
  • Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт /ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ/
  • Мэргэжлийн өвчин судлалын төвийн эрүүл мэндийн тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа:

  • 2013 оны 10 сарын 18-ны 10:00 цаг хүртэл

Байршил:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас:

11-687882