Нээлттэй хаалганы өдөр болно

Тус эмнэлгийн захиргаа “эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг сурталчлах эмнэлгийн захиргааны нээлттэй өдөрлөгийг 2013 оны 10 сарын 22-ны мягмар гаригт зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээний хөтөлбөр:

11.00-11.30 Өдөрлөгийг нээж Эмнэлгийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир үг хэлнэ.
11.30-14.00 Эмнэлгийн захиргааны нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна.
14.00-14.30 “Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд эмнэлгийн захиргаанаас хэрэгжүүлсэн ажлын тайланг Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир хамт олонд танилцуулна.
14.30-15.30 Нээлттэй өдөрлөгийн үргэлжлэл
15.30 Өдөрлөгийн хаалт