Админ инженер ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Статистик, мэдээллийн технологийн албанд Админ инженер сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Үнэнч, шударга ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Харилцааны ур чадвартай
  • Шинийг эрэлхийлэгч, идэвхи санаачлагатай
  • Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

  • Компьютерийн программ хангамж, Компьютерийн техник хангамж, Мэдээллийн технологи, Мэдээллийн сүлжээ, Цахилгаан холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэдээлэл харилцаа холбооны шинэ технологиуд, тэдгээрт суурилсан үйлчилгээнүүдийн талаар өргөн мэдлэгтэй
  • Linux,Windows server системүүд дээр ажиллах чадвартай. MCP, CCNA сертификаттай бол сайн.
  • Өгөгдлийн сан MySQL, Oracle, MS SQL дээр ажиллах чадвартай.
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
  • Төрийн албан хаагчийн анкет маягт №1,
  • Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт /ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ/
  • Мэргэжлийн өвчин судлалын төвийн эрүүл мэндийн тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа:

  • 2014 оны 01 сарын 21 хүртэл

Байршил:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас:

11-687882