Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний их эмч ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний их эмч сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Тухайн мэргэжлээр нарийн мэргэжил эзэмшсэн
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

  • Мэргэжлийн болон боловсролын зэрэг цолтой
  • Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Төрийн албан хаагчийн I анкет маягт №1
  • 4х6 хэмжээтэй цээж зураг нэг хувь
  • Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)

Материал хүлээн авах хугацаа:

  • 2014 оны 1-р сарын 20-ны өдөр 12:00 цаг хүртэл

Байршил:

  • Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн алба

Холбоо барих утас:

11-687882