Гар бөмбөгийн тэмцээн

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны нэрэмжит “Гар бөмбөгийн аварга шалгаруулах” тэмцээн 2014 оны 03 сарын 22-нд ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 31 багийн 300 гаруй тамирчид оролцож авхаалж самбаагаа сорилоо.
Эрэгтэй төрөлд:
I байр: Д.Алтангэрэл ахлагчтай Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, Мэдрэлийн мэс засал, Харвалтын тасгийн баг /цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
II байр: Л.Бат-Эрдэнэ ахлагчтай Стратеги төлөвлөлт, эдийн засгий алба, Сэргээн засах эмчилгээ, Эмгэг судлалын тасгийн баг/мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
III байр: Э.Төрмөнх ахлагчтай Чих, хамар, хоолойн мэс засал, Ангио оношилгоо, эмчилгээ, Зүрхний шигдээсийн тасгийн баг /хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/

Эмэгтэй төрөлд:
I байр: Л.Түвшинжаргал ахлагчтай Эмчилгээний хоол судлалын тасгийн баг /цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
II байр: С.Оролмаа ахлагчтай Мэдрэлийн мэс засал, Мэдрэл судлалын тасгийн баг /мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
III байр: А.Баярмаа ахлагчтай Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн I баг /хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/

Шилдэг дамжуулагч: Соёл, үйлчилгээний албаны дарга Ц.Одонтуяа /алтан медаль, өргөмжлөл/
Шилдэг эрэгтэй тоглогч: Зүрхний мэс заслын тасгийн сувилагч Д.Алтангэрэл /алтан медаль, өргөмжлөл/
Шилдэг эмэгтэй тоглогч: Мэдрэлийн мэс заслын тасгийн сувилагч С. Оролмаа /алтан медаль, өргөмжлөл/