Хамтран ажиллах гэрээ байгуулав

2014 оны 02сар 22-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, БНСУ-ын Nanoori эмнэлгийн дарга Jae Hyeon, Lim нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээний хүрээнд нурууны ба үений мэс засал, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээний чиглэлээр туршлага судлах, эмч мэргэжилтэн солилцон сургах, өвчтөн илгээх зэргээр хамтран ажиллахаар боллоо.