Сон эмнэлгийн төлөөлөгчид айлчлан ирлээ

БНСУ-ын Тежон хотын Сон эмнэлгийн Сон Сен Хун тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 03 сарын 14-нд тус эмнэлэгт айлчлан ирлээ. Хоёр эмнэлэг 2011 оноос хойш эмнэлэг хоорондын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа төдийгүй энэхүү айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ хэлцлээ шинэчлэн байгууллаа. Сон эмнэлгийн ерөнхий захирал Сон Сен Хун эмнэлгийн зарим тасаг, нэгжээр явж үйл ажиллагаатай нь танилцах хүсэлт тавьсны дагуу шинээр байгуулагдсан Харвалт, Зүрхний шигдээс, Гемодиализ эмчилгээний тасгууд болон Ангиографи, Компьютертомографийн лабораторийг үзүүлж, сонирхууллаа. Мөн эмнэлгийн нийт эмч, ажилчдад эмнэлгийн үйлчилгээний соёл, ёс зүйн харьцаа хандлагын чиглэлээр өндөр түвшиний сонирхолтой лекцийг өөрийн хүсэлтээр уншиж танилцууллаа.