Японы Сисмекс корпорацийн төлөөлөгчид айлчлан ирлээ

Өнөөдөр буюу 2013 оны 04 сарын 26-нд Японы Сисмекс корпорациийн төлөөлөгчид П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захиргаа болон Нэгдсэн лабораторийн тасагт дахин айлчиллаа. Өмнө нь 2013 оны 03 сарын 15-нд Японы Сисмекс корпорациийн төлөөлөгчид тус эмнэлэгт айлчлан ирэхдээ лавлагаа лабораторид 225 сая төгрөгийн үнэ бүхий биохимийн стандарт анализаторыг бэлэглэх баярт үйл явдал болсоны зэрэгцээ гематологийн чанарын гадаад үнэлгээнд ашиглагддаг 3 стандарт анализаторыг Япон дахь Сисмекс корпорацийн дотоод хяналтын SNCS сүлжээнд шууд холбогдож хяналтанд хамрагдаж байхаар болсон бөгөөд одоогоор уг ажиллагаа үргэлжилсээр байна.