Хүлэмжийг сэргээн засварлав

Эмнэлэг үүсгэн байгуулагдсны 60-н жилийн ойгоо угтан тасаг, хамт олноос олон арван бүтээлч санаачлагууд өрнөн ойдоо бэлэг барьж байна. Үүний нэг нь “Ногоон эмнэлэг” аяны хүрээнд Мэдрэлийн мэс заслын тасаг санаачилан Инженер техникийн албатай хамтран эмнэлгийн хуучин хүлэмжийг шинэчилэн засварлаж, шинэ ургацын ногоо өргөст хэмх, улаан лооль тариалсан байна.
Эмнэлгийн захиргааны зүгээс хүлэмжийн хамгаалалтын асуудлыг шийдвэрлэв.

Ийнхүү "Бүтээлч шастинчууд"-ын ажил өрнөсөөр байна.