Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Тус эмнэлгийн захиргаа “эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг сурталчлах эмнэлгийн захиргааны нээлттэй өдөрлөгийг 2013 оны 10 сарын 22-ны мягмар гаригт зохион байгуулалаа.

Уг өдөрлөгийг нээж эмнэлгийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир үг хэлж, захиргааны албадын дарга нар үйл ажиллагаагаа эмнэлгийн ажилчид болон хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа. Уг өдөрлөгийн үеээр эмнэлгийн ажилчид болон бусад хүмүүс тус эмнэлэгт мөрдөгдөж буй хууль тогтоомж, цалин хөсний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухай албаны ажилчдаас авлаа.

“Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд эмнэлгийн захиргаанаас хэрэгжүүлсэн ажлын тайланг Эмнэлгийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир хамт олонд танилцуулж, түргэн шуурхай ажиллан эмнэлгийн барилгын шинэчлэлтэнд маш их хувь нэмэр оруулсан засвар үйлчилгээ, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудад талархал илэрхийллээ. Мөн “Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд хийсэн ажлаараа манлайлсан тасгуудыг цалигийн хувиар урамшуулж буйг хэлж, бүх ажилчдыг хүндэтгэлийн зоогонд урьлаа.