Эмзүйн албанд баяр хүргэлээ

”Эм хангамжийн байгуулага үүсч, хөгжсөний 90 жилийн ойн баяр"-ыг тохиолдуулан тус эмнэлгийн захиргаа Эмзүйн албаны хамт олныг хүлээн авч, баяр хүргэлээ. Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир тус албаны хамт олонд хандан Эмзүйн алба Монгол улсад үүсч, хөгжөөд 90 жил болоход Эмзүйн мэргэжилтний гүйцэтгэсэн үүрэг их байсныг дурдаад, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.