“Антибиотикийн зохистой хэрэглээ” өдөрлөг зохион байгуулав.

Тус эмнэлгийн Эмзүйн алба, Сувилгааны алба, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 2016 оны 10 сарын 24-нд “Антибиотикийн зохистой хэрэглээ” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Антибиотикийн тэсвэржилтээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт зохион байгуулж, антибиотикийн зөв хэрэглээ, зохисгүй хэрэглээнээс үүсч болох эрсдэл болон антибиотикийг жороор хэрэглэхийн ач тусын талаар зөвлөгөө өгсөн байна. Өдөрлөгийн үеэр зөвлөх поликлиникээр үйлчлүүлсэн 210 гаруй үйлчлүүлэгч, эмчлүүлэгчид артерийн даралт хэмжих, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох зэрэг тусламж үйлчилгээ үзүүллээ.