"ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА-ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ" сэдэвт өдөрлөг

Эмнэлэг дээр зохиогдож байгаа “Эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг дэмжих аян”-ы хүрээнд эмнэлгийн Ёс зүйн салбар хороо үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн дунд “Ёс зүй, харилцаа хандлага эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлөх нь” сэдэвт өдөрлөгийг 2016 оны 10 дугаар сарын 27 өдөр зохион явууллаа.

Өдөрлөгөөр Ёс зүйн салбар хорооны гишүүн, Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч С.Дариймаа, Ёс зүйн салбар хорооны орлогч дарга, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо нар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн эрх үүрэг, харилцааны соёлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд оролцогч үйлчлүүлэгчдэд тэдний эрх үүрэг болон ёс зүй, харилцаа хандлагын талаар анхаарах зүйлсийн тухай мэдээлэл бүхий үзүүлэн тараах материалаар хангаж үйлчлэв.