“Дэлхийн Харвалтын эсрэг өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

“Дэлхийн Харвалтын эсрэг өдөр”-ийг тохиолдуулан 2013 оны 10 сарын 29-нд тус эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг болон Харвалтын тасгийн эмч, сувилагч нар хамтран өдөрлөг зохион байгууллаа.

Энэ жил “Харвалт бол урьдчилан сэргийлж болох эмгэг мөн” гэсэн уриан дор “Дэлхийн Харвалтын эсрэг өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Уг өдөрлөгийг Мэдрэл судлал тасгийн эрхлэгч С.Дариймаа нээж үг хэлсэн бөгөөд Мэдрэл судлал тасгийн эмч П.Бурмаа “Тархины харвалтын эрсдэлт хүчин зүйлийг мэдэж авах” сэдэвт илтгэл тавилаа.

Мөн амбулаториор үзүүлж буй өвчтөнүүдэд артерийн даралт үзэж, зөвлөгөө өгөн, тархины харвалтын талаар онош тавьж, тараах материал өглөө.