“ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦЭХ ӨДӨР” -2016

УГТЭмнэлэг “Тархины харвалтттай дэлхий нийтээрээ тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан “Тархины харвалт нь эмчлэгдэх боломжтой. Үүнд мэдлэг, арга зам үйл ажиллагаа чухал” уриан дор 2016.10.27-нд зохион байгууллаа. 
Тархины харвалт нь Дэлхийн бүх хүн амын дунд хөдөлмөрийн чадвараа урт хугацаагаар алдаж, хүний амьдралын чанар муудахад гол нөлөөтэй анагаах-нийгмийн хүрээний хурц асуудал хэвээр байна. 
Өдөрлөгөөр тус эмнэлгийн Харвалтын тасгийн үйл ажиллагаа, тархины харвалттай өвчтөний сэргээн засах эмчилгээний онцлог, тархины харвалт өвчнөөс урьчилан сэргийлэх арга, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийн талаар зөвлөгөө, зөвлөмж өгч биеийн индекс, артерийн даралт, цусны сахарын хэмжээг тодорхойлон, харвалтын эрсдэлийн үнэлгээ хийлээ. Өдөрлөгт нийт 300 гаруй үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон байна.