"ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН" зохион байгуулагдлаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургууль, Эмзүйн шинжлэх ухааны их сургууль, Монголын эмнэлзүйн эм зүйчдийн хөгжил нийгэмлэг хамтран “Бидний алхам-2016” эмнэлгийн эм зүйчдийн эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 10 сарын 27-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт зохион байгууллаа.
Тус хурлаар эмнэлгийн эмзүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хөгжил, чиг хандлага, эмийн зөв зохистой хэрэглээ, эмийн харилцан нөлөөлөл, нянгийн эсрэг эмийн хэрэглээ, настанд эрсдэлтэй эмийн судалгаа, амбулаторийн жорын хяналт зэрэг эмийн хэрэглээтэй холбоотой олон чухал сэдвээр судалгааны илтгэл хэлэлцүүлж, санал туршлага солилцов.
Хуралд ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүд, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төвийн эм зүйч мэргэжилтнүүд болон АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургууль, ЭЗШУИС-ийн багш, эрдэмтэд, Азийн Хөгжлийн Банкны техник туслалцааны төслийн Эрүүл мэндийн ОУ-ын зөвлөх эм зүйч Марианн Шурманн зэрэг 100 гаруй мэргэжилтэн оролцлоо.