“Эх барих-эмэгтэйчүүд ба хүүхдийн зарим эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

ШУГТЭ-ийн Монгол улсын төрийн соёрхолт, ардын эмч, хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төв байгуулагдсаны 6 жилийн ойд зориулсан “Эх барих-эмэгтэйчүүд ба хүүхдийн зарим эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалт 2016 оны 11 сарын 4, 5-нд ШУГТЭ-ийн хурлын зааланд зохион байгуулагдлаа.

Сургалтыг ШУГТЭ-ийн дарга анагааах ухааны доктор, дэд профессор Ц.Төмөр-Очир, “Гэрлийн Пүрэв” сангийн тэргүүн, анагаах ухааны доктор, профессор, дүрс оношилгооны зөвлөх зэргийн эмч Ц.Бадамсэд, АШУ-ны доктор, профессор, МУ-ын ардын ба хүний гавьяат эмч П.Онхуудай, МУ-ын төрийн соёрхолт МУ-ын хөдөлмөрийн баатар, ардын ба хүний гавьяат мэдрэлийн мэс заслын хүндэт зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор, академич Ж.Хайрулла нар нээж үг хэллээ.

Сургалтанд Улаанбаатар хот болон 13 аймгийн нийт 82 эмнэлгийн байгууллагын 321 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо. Үүнээс 13 эмнэлгтэчүүд, 32 хүүхдийн эмч, 276 дүрс оношилгоо эмч, резидент эмч, тенхикч нар байлаа. ШУГТЭ-ийн Монгол улсын төрийн соёрхолт, ардын эмч, хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төвийн үйл ажиллагаа болон “Эх барих-эмэгтэйчүүд ба хүүхдийн зарим эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалтын талаар мэдээлэл 2016 оны 11 сарын 3-ны өдөр HTV, 11 сарын 4, 5-нд MNB болон Eagle телевизорийн мэдээгээр цацагдсан.