ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛЧ АЖИЛД АВНА

ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛЧ АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Тархины харвалт, зүрхний шигдээсийн дараах сэргээн засах эмчилгээнд хөдөлгөөн засах эмчилгээг гардан хийж үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулах. /хүний оронд 1 жил ажиллах/

Ажлын байранд тавигдах шаардлага

• Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Хөдөлгөөн засалчийн мэргэжил эзэмшсэн байх
• Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
• Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
• Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай
• Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
• Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
• Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
• Мэргэжлээрээ ажилласан туршлагатай

Бүрдүүлэх материал:

• Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
• Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
• Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
• “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
• Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт

Бусад

Материал авах сүүлийн хугацаа: 2016 оны 12-р сарын 02-ны өдөр хүртэл

Төрөл Бүтэн цагийн

Түвшин Мэргэжилтэн

Салбар Эмнэлгийн үйлчилгээ

Холбоо барих

Хаяг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Утас 70187882