Гериатрийн шилжилтийн тусламж үйлчилгээ

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 09 сарын 26-ны өдрийн “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих ажлыг эрчимжүүлэх тухай” 356 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ШУГТЭ, ГҮТ, БГДЭМН, ХЭНТИЙН АЙМГИЙН ЭМГ хамтран “Гериатрийн шилжилтийн тусламж үйлчилгээ” шинэ үйлчилгээний загвар нэвтрүүлэх ажлын хэсгийн гурав дахь удаагийн уулзалт 2013 оны 10 сарын 30-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт болж өнгөрлөө. Уулзалтаар үйл ажиллагааны удирдамж төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэж 2013 оны 11 сарын 15-нд дахин уулзахаар боллоо.

Зорилго:

Настанд үзүүлэх гериатрийн тусламж үйлчилгээг хүндрэл, бэрхшээлгүй, чанартай хүртээмжтэй үзүүлэх тусламж үйлчилгээний шинэ загварыг нэвтрүүлэхэд оршино.

Зорилт:

  1. Эрүүл мэндийн байгууллагуудад настанд үзүүлэх “Гериатрийн шилжилтийн тусламж үйлчилгээ”-г шинээр нэвтрүүлэх
  2. Настанд үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тусламжид оршиж байгаа саад бэрхшээл, хүндрэл чирэгдлийг бууруулж тусламж үйлчилгээний давхцлыг арилгах
  3. Настны төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах

Хугацаа: 2013 оны 10 дугаар сарын 1 нээс 2014 оны 05 сарын 1

Хамтран зохион байгуулах явуулах байгууллага:

Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, Шастины улсын III төв эмнэлэг, Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хэнтий аймгийн эрүүл мэндийн газар

Хүлээж буй үр дүн:

  • Настанд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар сайжирна.
  • Эмнэлгийн ор хоног буурна.
  • Амбулаторийн хүлээгдэл багасна.
  • Шатлал хоорондын уялдаа холбоо сайжир