“ДҮЛИЙРЭЛ, СОНСГОЛ, БУУРАЛТААС СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ

Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн “ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛД СУРАЛЦАЦГААЯ!“ өдөрлөгийн ээлжит дугаараар “Дүлийрэл, сонсгол, бууралтаас сэргийлэх нь” , “ Өтгөн хаталт ба зохистой хооллолт” сэдвүүдээр 2016.11.01-ны өдөр зохион байгууллаа. 
Сургалтаар: “Дүлийрэл, сонсгол, бууралтаас хэрхэн сэргийлэх, сонсголын бууралттай бол хэрхэн эмчлүүлэх, сонсголын аппарат түүний ач тус, хүүхэд залуучууд чихэвчний хөгжим удаан хугацаагаар хэрэглэхийн хор уршиг”, “Өтгөн хаталт, түүний шалтгаан, хүнсний эслэгийн дутал, эслэгийн гүйцэтгэх үүрэг, өтгөн хаталтаас хэрхэн сэргийлэх”, “Жингийн илүүдэлтэй болон таргалалттай хүмүүст зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач тус” сэдвүүдээр зөвлөгөө, зөвлөмж, сургалт зохион байгууллаа.