Хүндэт профессор Р.Пүрэвийн мэндэлсний 80 жилийн ой боллоо

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч,Хүндэт профессор Р.Пүрэвийн мэндэлсний 80 жил, ШУГТЭ-ийн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношлогооны лавлагаа төв байгуулагдсаны 3 жилийн ойд зориулсан “Мэдрэл ба ясны зарим эмгэгийн дүрс оношлогоо” сэдэвт сургалт 2013 оны 11дүгээрсарын 08-09-ний өдрүүд өдрүүдэд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд болж өнгөрлөө.

Хуралд Улаанбаатар хот, орон нутгийн 98 эмч мэргэжилтэн оролцсон бөгөөд тэдгээрийг дурдвал ЭМШУИС, УНТЭ, УГТЭ, “Ачтан” эмнэлгийн 60 резидент эмч нар, Говьсүмбэр, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Баянхонгор аймгуудын мэдрэл ба дүрс оношлогооны эмч мэргэжилтэн, Урилгаар- П.Онхуудай, Б.Цэрэндаш, Ч.Пунцаг, Ш.Болд, Ц.Төмөрочир, Батгэрэл, Б.Оюун, Ж.Ариунзаяа, Б.Энхтуяа, Д.Амаржаргал, Г.Амартүвшин нар ба ойролцоогоор хоёр зуугаад эмч мэргэжилтэн оролцсон.

Уг хурлыг нээж 2013 оны 11 сарын 08-ны өглөө “Монгол” телевизийн өглөө хөтөлбөрөөр АУ-ны доктор, клиникийн ба дэд профессор, дүрс оношлогооны зөвлөх зэргийн эмч Ц.Бадамсэд, АУ-ны доктор, хүний гавъяат эмч Р.Асай, АУ-ны доктор, ЭМШУИС-ийн дүрс оношлогооны тэнхимийн эрхлэгч Б.Эрдэмбилэг нар ард иргэдэд мэдээлэл, ярилцлага өглөө.

Сургалтыг зохион байгуулахад П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаа, Н&Н, Наран френдшип, Ангиографын лаборатори, Монголын Радиологийн нийгэмлэг, ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасаг, “Сонгдо” эмнэлгийн дүрс оношлогооны тасаг, Р.Пүрэв багшийн үр хүүхдүүд дэмжиж оролцов.