Зөвлөх эмч нарын уулзалт боллоо

Тус эмнэлгийн Зөвлөх эмч нарын уулзалт хэлэлцүүлэг 2013 оны 11 сарын 14-ний өдөр эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулагдлаа.

Уг уулзалтанд эмнэлгийн дарга АУ-ны доктор Ц.Төмөр-Очир, СТЭОДарга Л.Баярцэцэг болон бусэд удирдах албан тушаалтнууд, зөвлөх эмч доктор, профессорууд оролцлоо.

Тус уулзалтаар “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэлд зөвлөх эмчийн үүрэг, хариуцлага”, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хэрэгжилт”-ийн талаар хэлэлцүүлэг хийж санал солилцлоо.