“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэлээ

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг 2013оны 11сарын 14-нд “Нийгэм дэх чихрийн шижингийн ойлголтыг сайжруулах” уриатайгаар, сургалт өдөрлөгийг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын зааланд зохион явууллаа.

Уг арга хэмжээнд тус эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн хамт олон, Хоолны нэгдсэн тасаг, Денк-Фарм, Монос, Моносын фруктоз агуулсан бүтээгдхүүн, “Монфа”,“Чоно гол” ЭЭХХНБ, Ази фарм эмийн компаниуд хамтран оролцсон.

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-өөр тасгийн сувилагч, резедент нар даралт пульс,биеийн өндөр жин, БЖИ, цусан дахь сахар, холестрин үзэж, зөвөлгөө өгч нийт 150 гаруй үйлчлүүлэгчдэд зөвлөмж, гарын авлага, инсулины тариур,эмийн дээжисийг тарааж, чихрийн шижингийн тархалт, өвчлөлийн бүтэц, шинэ эм эмчилгээ, хөлийн арчилгаа дасгал хооллолтоор лекц сургалт явууллаа.

Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн их эмч Г.Оюунгэрэл “Сахар багасгах шинэ эм, инсулин, бэлдмэлийн танилцуулга”, их эмч Д.Гангаамаа “Чихрийн шижингийн ерөнхий ойлголт,өөрийн хяналтыг сайжруулах арга зам”сэдвээр, сургагч багш н.Гүнсэлмаа, резедент О.Нацагмаа, Денк фармын эмч төлөөлөгч н.Болормаа нар хоол эмчилгээ, дасгал хөдөлгөөн, эмийн танилцуулгын талаар илтгэл тавилаа.

Хоолны нэгдсэн тасгаас цусны сахар бууруулах шанцайны ундаа хийх аргыг танилцуулж амталгаа хийлээ. Мөн “Талх чихэр, Атар өргөө компани хар гурил, үр тарианы гурилаар хийсэн бүтээгдхүүнээр амталгаат сурталчилгаа хийсэн.