Чанарын өдөрлөг боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эмчилгээний хоол судлалын тасгийн хамт олон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг хэсэг болох эмчилгээний хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд гарч байгаа алдаа зөрчил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй ажлыг тайлагнаж “ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХЯНАЛТ” сэдэвт нээлттэй өдөрлөгийг 2013 оны 11 сарын 19-ны мягмар гаригт зохион байгууллаа.

Уг өдөрлөгийг тасгийн эрхлэгч Д.Баярсайхан удирдан зохион байгуусан ба Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг үг хэлж цаашдийн ажил, үйлчилгээний талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн тасаг нэгжийн эрхлэгч, эмч, тасгийн ахлах сувилагч нар хүрэлцэн ирж өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцон хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.