“хүүхдийн зүрх” төслийн эмч нар тоног төхөөрөмж бэлэглэлээ

БНСУ-ын ротари клуб, Туул ротари клубын дэмжлэг санхүүжилтээр, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн хамтын үйл ажиллагаанд хэрэгжиж буй “Хүүхдийн зүрх” төслын хүрээнд тус эмнэлэг дээр өнөөдрийн байдлаар зүрхний хүнд хавсарсан гажигтай нийт 8 нярай хүүхдэд зүрхний мэс заслын тусламжийг үзүүлээд байна. Төслийн хүрээнд хавсарсан зүрхний гажигтай нярай хүүхдийн мэс заслын эмчилгээг эх оронд нь үнэ төлбөргүй үзүүлж байгаа нь өндөр ач холбогдолтой юм.

Уг төслийн хүрээнд ирж ажиллаж байгаа Сөүлийн их сургуулийн хүүхдийн зүрхний мэс заслын эмч профессор Woong Han Kim тэргүүтэй эмч нар өнөөдөр буюу 2013 оны 11 сарын 22-нд тус эмнэлэгт хүүхдийн амьсгалын апрат болон зүрхний мэс заслын тусламж үйлчилгээнд шаардлагатай зарим хэрэгслийг тус эмнэлгийн захиргаанд гардуулан өглөө.