“Хордлогын шалтгаант элэгний өвчлөл” сэдэвт сургалт боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг болон “Sanafi” эмийн компанийн хамтарсан “Хордлогын шалтгаант элэгний өвчлөл” сэдэвт сургалт 2013 оны 11 сарын 20-ны 14.00-18.00 цагт тус эмнэлгийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд онол, дадлага хосолсон хэлбэрээр явагдлаа.

Уг сургалтанд тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор С.Наранцэцэг, Чанарын менежер, АУ-ны магистр Ч.Цэцгээ, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эмч нар болон БГД-ийн өрхийн эмнэлгүүдийн эмч нар, эм зүйчид, резидент эмч нарын бүрэлдэхүүнтэй нийт 40 хүн оролцлоо.

Сургалтын үеэр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч, Академич Б.Цэрэндаш “Эмийн болон архины шалтгаант элэгний өвчин”-ний талаар лекц уншлаа. Мөн “Sanafi” компанийн эмч төлөөлөгчид элэг хамгаалах эмийн талаар мэдээлэл хийлээ.

Сургалтанд оролцсон эмч нарыг баг болгон хувааж тус тасагт өмнө нь оношлогдон эмчлэгдэж байсан болон одоо эмчлэгдэж байгаа хордлогын шалтгаант элэгний өвчний 4 тохиолдлын талаар хэлэлцүүлсэн бөгөөд тухайн өвчнийг үүсгэсэн шалтгаан, эмгэг жам, оношлогоо, эмчилгээ болон цаашдын менежментийн талаар тохиолдол бүрт хэлэлцлээ.