Өдөрлөг боллоо

Шинэчлэлийн засгийн газрын “ Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 487, 103, 344 тоот тушаал, Эмнэлгийн даргын 2013 оны Б459 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Бид чин сэтгэлээсээ хандана” сэдэвт аяны хүрээнд Эмнэлгийн соёл, үйлчилгээний албанаас хийсэн ажлаа тайлагнан нээлттэй өдөрлөгийг 2013 оны 12 сарын 20-нд зохион байгууллаа.

Тус эмнэлгийн Эмнэлгийн соёл, үйлчилгээний алба нь 2013 оны 11 сарын 28-нд 99 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинээр зохион байгуулагдсан бөгөөд уг албаны ажилчид 6 багийн зохион байгуулалтанд орж баг тус бүр дараах 5 чиглэлээр хийсэн ажлаа тайлагналаа. Үүнд:

  • Багийн бүтэц зохион байгуулалт
  • Их цэвэрлэгээ
  • Үүдэн хэсгийн шуурхай цэвэрлэгээ\
  • Санал санаачлага
  • Цаашдын зорилт

Энэ аяны хүрээнд тус алба их цэвэрлэгээг нийт талбайн 90 хувьд хийж, угтах хэсэгт өдөрт 3 удаа шуурхай цэвэрлэгээ хийж хэвшүүллээ.

Уг нээлттэй өдөрлөгт эмнэлгийн удирдлагууд, эхлэх сувилагч нар, ажилтан ажиллагсад оролцож, тус албаны 6 шилдэг ажилтанд шагнал гардууллаа.