Өдөрлөг зохион байгууллаа

Шинэчлэлийн засгийн газрын “ Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 487, 103, 344 тоот тушаал, Эмнэлгийн даргын 2013 оны Б459 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Бид чин сэтгэлээсээ хандана” сэдэвт аяны хүрээнд Сувилахуйн албанаас “Сэтгэл нийцсэн сувилгаа”-ны удирдамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2013 оны 12 сарын 23-нд өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгт эмнэлгийн удирдлагын төлөөлөл, нийт тасаг нэгжийн ахлах сувилагч, сувилагч тусгай мэргэжилтэн оролцсон бөгөөд өдөрлөгөөр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээ, харилцаа хандлага, үйлчилгээний соёлын талаарх мэдлэгийг “АХА” тэмцээнээр зохион байгуулж, шалгарууллаа. “АХА” тэмцээнд Зөвлөх поликлиникийн сувилагч О.Наранцацрал ялагчаар тодорлоо.