СОНСГОЛ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын 03-ний өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан.
Энэхүү өдрийг тохиолдуулан УГТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгаас “Сонсголдоо хөрөнгө оруулалт хийцгээе” уриатай өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Сонсголоо хэрхэн хамгаалах вэ, чихэвчний хөгжмийн хор уршиг” сэдвүүдээр мэдээлэл, сургалт хийж чих, хамар, хоолой болон сонсголын кабинетаар 54 хүнд үзлэг оношилгоо хийж, 65 хүнд зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик мэдээгээр, залуучуудын 1.1 тэрбум гаруй хувь нь сонсголын буруу дадлын чимээ шуугианаас шалтгаалан сонсголоо алдах, дүлийрэх эрсдэлд хүрдэг байна. Иймд та дараах зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлснээр чимээ шуугианаас үүдэлтэй сонсголоо алдах эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой юм. Үүнд:
1. Хэт чанга хэмнэлээр хөгжим сонсохгүй байх. (Хүний чихэнд 85 децибелээс их дуу авиа аюул учруулдаг. Та дээд хязгаарыг 60%-иас дээш хэтрүүлэхгүй байх) 
2. Чихэвчний хөгжмийн дууг маш сул хэмнэлээр тохируулж сонсох. 
3. Үзвэр үйлчилгээний танхим, диско клуб, кино театр зэрэг чимээ шуугиантай газруудаар үйлчлүүлэхдээ зориулалтын бөглөө хэрэглэх. (Энэ нь дуу чимээг 5-45 децибелээр бууруулах боломжтой)
4. Ухаалаг утасны апликейшн ашиглан орчны чимээ шуугианы түвшинг тогтмол хэмжиж байх.
5. Чимээ шуугиан үүсгэж байгаа эх үүсвэрээс хол байх
6. Өдөрт хэсэг хугацаанд чимээ шуугианаас холдож чихээ амрааж байх
7. Сонсголын түвшнээ мэргэжлийн эмчид тогтмол шалгуулж байх