Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Хэнд хамаатай вэ ?
Эрчим хүч хэрэглэдэг хэн бүхэнд
Эрчим хүч хэмнэлтийн хуульд юу гэж заасан бэ ?
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиарУИХ, Засгийн газар, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага болон хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулна.
Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эрх
Эрчим хүчний илүү хэрэглээтэй хэрэглэгчийн эрх
Эрчим хүчний илүү хэрэглээтэй хэрэглэгчийн үүрэг
Эрчим хүч хэмнэсэн хэрэглэгчид олгох урамшуулал
Эрчим хүч хэмнэсэн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгоно.
Хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага
Хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ААН, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Юу өөрчлөгдөх вэ ?
Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэснээр улс орны эдийн засгийн өрсөлдөх чадвар дээшлилж, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрэн, зүй зохистой хэрэглээ төлөвшиж, ард иргэдийн ая тухтай амьдрах орчин сайжирна.