Шастинчууд шинэ жилийн баяраа тэмдэглэлээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гурав дугаар төв эмнэлгийн хамт олон шинэ жилийн үдэшлэгээ 2013 оны 12 сарын 25-ны үдэш “Улаанбаатар” зочид буудлын хүлээн авалтын танхимд өнгөрсөн жилийнхээ хийсэн бүтээсэн ажлыг дүгнэж, ирэх оныхоо ажил хөдөлмөрт амжилт хүсч баяр хөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагааг нээж Эмнэлгийн дарга, АУ-ны доктор, Клиникийн Профессор Ц.Төмөр-Очир үг хэлснээр эхэлсэн юм. Уг цэнгүүнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал электрон мэндчилгээ дэвшүүлж, тус эмнэлгийн хамт олны хийж бүтээсэн ажлын амжилтыг сайшаан урамшуулж, ирээдүйд илүү ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөлөө. Мөн эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өөрийн биеэр ирж мэндчилгээ дэвшүүллээ.

Цэнгүүний үеэр эмнэлгийн хамт олон өнгөрч буй жилдээ ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ бусдыгаа хошуучилсан шилдэг хамт олон, эмч, ажилчдыг тодруулах шилдэг НОМИНАЦИ шалгаруулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

  • ОНЫ ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН - ДОЛГОРЫН НАРАНТУЯА /Эмнэлгийн соёл, үйлчилгээний албаны үйлчлэгч /
  • ОНЫ ШИЛДЭГ РЕЗИДЕНТ ЭМЧ - ДАШЗЭВЭГИЙН МӨНХ-ЭРДЭНЭ / Уушиг судлалын тасгийн резидент эмч /
  • ОНЫ ШИЛДЭГ СУВИЛАГЧ - ЧҮЛТЭМНЯМЫН БААСАНЖАВ / Гемодиализ эмчилгээний тасгийн сувилагч /
  • ОНЫ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН - ДАМДИНЖАВЫН ДАВААДАЛАЙ / Эмзүйн албаны эмзүйч /
  • ОНЫ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЕНЕЖЕР - МАЖААГИЙН МЯГМАРДОРЖ / Инженер техникийн албаны дарга /
  • ОНЫ ШИЛДЭГ ЭМЧ - ЖАМЪЯНЛОДОЙН ГАНБААТАР / Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч /
  • ОНЫ ШИЛДЭГ МЭРГЭЖЛИЙН БАГ - З.ЛХАГВАСҮРЭН АХЛАГЧТАЙ АНГИОГРАФИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ БАГ

ОНЫ ШИЛДЭГ ХАМТ ОЛОН

  • ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СУУРЬ ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН - ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ТАСАГ
  • ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛСАН ХАМТ ОЛОН - МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ
  • НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН - ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ СУДЛАЛЫН ТАСАГ

Оны шилдэг номинацид материалаа ирүүлэн хүчтэй өрсөлдсөн дараах 4 ажилтныг Эрүүл мэндийн дэд сайдын нэрэмжит шагналаар шагналаа.

  • Гончигийн БАТСАЙХАН / Эмгэг судлалын тасгийн туслах ажилтан /
  • Бадамхандын АРИУНЦАЦРАЛ / Аруитгал халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч /
  • Батсүхийн БУРМАА / Монголын уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч /
  • Сүхээгийн САЙНТЭГШ / Дүрс оношилгооны тасгийн их эмч /

Байгууллагын шинэ жилийн баярын цэнгүүн дээр Өвлийн өвгөн аав дараах нэр бүхийн ажиллагсадад бэлэг өгч ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

  • Э.Пүрэвсүрэн / Резидент эмч /
  • Г.Оюунгэрэл / Бөөр Дотоод Шүүрлийн Эрхтэн Судлалын Тасгийн их эмч /
  • Ч.Шугар / Статистик Мэдээлэл Технологийн Албаны цахим бүртгэгч /
  • Ж.Ариунаа / Мэдрэлийн төвийн дарга /
  • О.Урандэлгэр / Эмчилгээний хоол судлалын тасгийн тогооч /
  • Г.Чанцалням / Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн инженер /
  • Ч.Байгалмаа / Яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасгийн сувилагч /

Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэн ажилласан зарим хувь хүн, баг хамт олныг эмнэлгийн даргын тусгай байрын шагналаар шагналаа.

  • Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга - Уушиг судлалын тасаг
  • Эмнэлгийн чанарын албанаас - Чанарын баталгаажилтын лавлагаа лаборатори
  • Сургалт судалгааны албанаас - Оношилгооны төвийн зөвлөх эмч Ц.Бадамсэд
  • Сувилгааны албанаас - Сонгомол эмчилгээний тасгийн ахлах сувилагч Л.Цэцэгмаа