УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ ХЭРЭГЛЭГЧЭЭР ШАЛГАРЛАА

Улаанбатаар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь түүхт 85 жилийн ойгоо тохиолдуулан шилдэг 30 хэрэглэгчээ тодруулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Шилдэг хэрэглэгч хүндэтгэлийн арга хэмжээг 2007 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нийт 46 хэрэглэгч шилдгээр тодорч байжээ. 
Энэ удаагийн шилдэг ахуйн хэрэглэгчээр нийт 17, шилдэг аж ахуйн нэгж хэрэглэгчээр 13 байгууллагыг шалгаруулсан бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд гэрээний зөрчилгүй, бичиг баримтын бүрдэл бүрэн, техникийн нөхцөлийн шаардлага хангасан, хэрэглээний төлбөрөө хугацаанд нь төлдөг, цахилгаан хэрэгслийн болон щитний аюулгүй ажиллагааны байдлыг бүрэн хангасан, зүй бус хэрэглээний зөрчилгүй байх зэрэг үзүүлэлтүүдийг хангасан тул УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ шилдэг аж ахуйн нэгж хэрэглэгчээр шалгарлаа.