“ЭРҮҮЛ ХООЛ-ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР” ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлгийн Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба нь “Хоол үйлдвэрлэлийн чанар хүртээмжийг дээшлүүлэх нь” 3 сарын аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяныг ажлын байранд хооллох үедээ хоол хүнснээс шалтгаалсан өвчлөлд өртөхгүй байх, эрсдэлээс хамгаалах, ээлжинд хонож ажилласан эмч, ажилчдад олгож буй хоол хүнсний илчлэг, шимт байдлыг нэмэгдүүлэх, эмч, ажилчдад үйлчлэх хоолны төрөл, цэсийг олшруулах зорилгоор “Эрүүл хоол – Эрүүл ажлын байр” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 
Өдөрлөгийн үеэр эмч, ажилчдад зориулсан 14 хоногийн төлөвлөгөөт хоолны цэсний үзэсгэлэн гарган танилцуулга хийж “Зөв хооллох соёл”, “Ногооны ашиг тус”, “Цусан дахь өөх тос ихсэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвүүдээр зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллалаа.