“БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫН ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙН ЗАРЧМЫГ МӨРДҮҮЛЭХ НЬ” ЁС ЗҮЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлэг 2017 оныг “Байгууллагын соёлын жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын ажилтнуудад харилцааны ёс зүйн зарчмыг мөрдүүлэх, ёс зүйн алдаа, зөрчлөөс сэргийлэх зорилгоор “Байгууллагын ажилтнуудын харилцааны ёс зүйн зарчмыг мөрдүүлэх нь” ёс зүйн хэлэлцүүлэгийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийг 2017 оны 03 сарын 17-ны өдөр Даатгал, бүртгэл, мэдээллийн албаны цахим бүртгэгч нарын үйл ажиллагаанд тулгуурлан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвээр зохион байгуулсан.
 Хэлэлцүүлгийг Эмнэлгийн дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч дарга, Бодлого төлөвлөлт, маркетинг эрхэлсэн орлогч дарга, Чанар, дотоод аудитын албаны дарга, Даатгал бүртгэл мэдээллийн албаны дарга, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, Дурангийн оношилгоо, эмчилгээний тасгийн эрхлэгч, Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч, Зөвлөх поликлиникийн эрхлэгч, Мэдээлэл технологийн албаны дарга, Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны дарга, менежер, таны туслах, лавлагааны ажилтан, цахим бүртгэлийн ажилтнууд болон Ёс зүйн салбар хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг оролцуулан зохион байгууллаа.