ЭТҮ-ний шатлал хоорондын уялдаа холбоо, өвчтөн шилжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлагаар “Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хоорондын уялдаа холбоо, өвчтөн шилжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Чанар, дотоод аудитын албаны дарга, менежерүүд, Яаралтай тусламжийн ба Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, эмч нар болон бусад тасаг, нэгжийн эмч нар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн  мэргэжилтэн, Эмгэг судлалын үндэсний төвийн шинжээч эмч нар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, эмч нар оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хоорондын  уялдаа холбоог бэхжүүлэх болон эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн мэдээллийг цаг алдалгүй харилцан солилцож хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх талаар хэлэлцэн цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.