“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ХӨГЖИЛД ЭМЧИЙН МАНЛАЙЛАЛ“ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлэг нь 2017 оны 03 сарын 24-ны өдөр нийт эмч нарынхаа дунд “Байгууллагын соёл хөгжилд эмчийн манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. 
Хэлэлцүүлгээр байгууллагын хөгжлийн өнөөгийн байдал, үндэсний болоод олон улсын түвшинд хүрсэн эрүүл мэндийн салбарын загвар эмнэлэг тулгарч буй сорилтуудыг хамтран шийдвэрлэхэд эмч мэргэжилтэн нэг бүрийн манлайлал, харилцааны ур чадвар, мэргэжлийн ур чадвар, олон талт мэдлэг, санаачлага, үүрэг оролцооны талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж түүнийг шийдвэрлэх оновчтой арга зам, цаашдын хөгжлийн гарц, боломж, нөхцөлийн талаар санал солилцлоо. Тус хэлэлцүүлэгт төрөл бүрийн чиглэлийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг сэдвийн дагуу урьдчилан бэлдсэн илтгэлээ танилцуулж нийт эмч нарын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.