Тайлангийн хурлаа хийлээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2014 оны 01 сарын 10-ны өдөр байгууллагын 2013 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг тус эмнэлгийн хурлын их танхимд зохион байгууллаа. Уг хуралд эмнэлгийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир 2013 оны үйл ажиллагааны тайланг, ерөнхий нябо Л.Чанцалням санхүүгийн үйл ажиллагааны тайланг тус тус танилцууллаа. Тус эмнэлгийн захиргаанаас яаралтай тусламжийн хэсгүүдэд нурууны бүс гардуулсан бөгөөд 8 ажиллагсадыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон Төрийн бус байгууллагуудын шагналаар шагналаа. Мөн уламжлал ёсоор Эрүүл мэндийн салбарт болон тус эмнэлгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан нэг хүнд олгодог Шастины шагналыг Захиргааны зөвлөх, МУ-ын Төрийн шагналт, Хүний гавъяат эмч, Мэдрэлийн мэс засалч Б.Батчулуунд хүндэтгэлтэйгээр гардууллаа. Хурлын төгсгөлд азын сугалаа сугалж, 2014 оны 30 азтаныг тодрууллаа.

Монголын залуучуудын холбооны шагнал

“Тэргүүний залуу “ цол тэмдэг

Зүрхний мэс заслын тасгийн их эмч Дамцаг овогтой Батбаатар

“Хөдөлмөрийн алдар” цол тэмдэг

Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Дамдинсүрэн овогтой Отгонтөгс

“Сувилахуйн амьдрал төв” ТББ-ын шагнал

“Алтан гарт сувилагч” медаль

Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Гурванчулуун овогтой Ариунбаатар

Хүнсчдийн баярыг тохиолдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны шагнал

“Үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдэг

Эмчилгээний хоол судлалын тасгийн тогооч Сүх овогтой Балжинням

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны “Жуух бичиг”

Эмчилгээний хоол судлалын тасгийн ажилтан Дамдин овогтой Түвшинбаяр

Эмчилгээний хоол судлалын тасгийн ажилтан Дорж овогтой Сайнбаяр

Иргэдийн алдар гавъяаг алдаршуулах үндэсний зөвлөлийн шагнал

“Тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

Санхүүгийн албаны кассчин Цэрэндаш овогтой Оюун

Эмчилгээний хоол судлалын тасгийн тогооч Отгонтогтох овогтой Урандэлгэр

Эмчилгээний хоол судлалын тасгийн тогооч Түвдэндорж овогтой Жаргал