Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны хурал боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2013 оны 01 сарын 17-нд Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны тайлангийн хуралаа хийж, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, цаашдын хийх ажлаа төлөвлөн хэлэлцлээ. Мөн энэ үеэр Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны сонгууль явагдаж гишүүдээ сонгосон бөгөөд Үйлдвэрчний Эвлэлийн Хороон даргаар их эмч С.Туяа 100% саналаар улиран сонгогдлоо.

Хурлын үеэр олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ хамт олныхоо эв нэгдэл эрх ашгийн төлөө ажилласан 20 гишүүн Өргөмжлөл гардан авлаа. Мөн “Шастины эмнэлэг–Миний бахархал” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны эздийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Хурлын төгсгөлд азын сугалаа сугалж 2014 оны 19 азтан болон супер азтан хамт олныг тодрууллаа. Хурлын дараа урилгаар гавьяат жүжигчин /дуучин/ Уранчимэг, СТА дуучин Хатанбаатар нар ирж ая дуугаа өргөлөө.