Тендерийн үнэлгээний хорооны хурал боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2014 онд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур худалдан авах тендерийн нээлт “Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу 2014 оны 01 сарын 16-ны өдрийн 10:30 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд боллоо. Хуралд тус эмнэлгийн дарга, Тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд болон тендерт оролцохоор санал ирүүлсэн 37 байгууллагын төлөөлөгчид оролцлоо.