ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ДЭЭР АЖИЛЛАЛАА

ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дрга Д.Очирбат 2017 оын 05 дугаар сарын 24-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр ажиллаж, тус эмнэлгийн өдөр тутмын тусламж үйлчилгээний байдал, ялангуяа Монгол улсын хэмжээнд лавлагаа зэрэглэлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй Зүрх, мэдрэлийн мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээс, тархины болон зүрхний судсан дотуурх өндөр өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээний үйл явцтай газар дээр нь танилцаж, эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцлоо.

ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн даргын ажлын хүрээнд тус эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, иргэд үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүлээгдлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах зэрэг Эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэрийн хүрээнд хийгдэж буй ажил үйлчилгээтэй танилцахаас гадна тус эмнэлгийн улсын хэмжээнд үзүүлж буй Зүрхний мэс засал, Тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний ачаалал, тулгамдаж буй асуудал болон Тархины харвалт, Зүрхний шигдээсийн лавлагаа тусламж үйлчилгээ, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдал зэрэг улсын хэмжээнд үзүүлж буй лавлагаа тусламж үйлчилгээний бүхий л чиглэлийн үйл ажиллагаатай танилцан цаашид анхаарч ажиллах ажлуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Төрийн нарийн бичгийн даргын тус эмнэлэгтэй танилцах ажлын хэсэгт ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга газрын дарга Л.Мөнхтулга, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн М.Оюунчимэг болон албаны бусад төлөөллүүд, оролцсон бол тус үйл ажиллагааг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн баг болон TV5, TV9, MNB, Eagle TV, Эх орон TV, үндэсний шуудан сонин, улс төрийн тойм сонин, МОНЦАМЭ агентлаг, Time.mn, Power.mn, News.media.mn зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн байгууллагууд сурвалжилж, олон нийтэд мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгууллаа.