СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Сонгон шалгаруулалтын нэр

Улсын гуравдугаар төв эмнэлэгт үйлчилгээний талбайг чиглэл, зориулалт бүрээр түрээслэх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах.

Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2024 оны 05 дугаар сарын 20-ны  өдрийн 10:00 цагаас өмнө Улсын гуравдугаар төв эмнэлгийн төв байрны 2 давхарт Санхүү бүртгэлийн албаны 208 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлнэ. Битүүмжилсэн материалын гадна хэсэгт сонгон шалгаруулалтын нэр, зориулалтыг тодорхой бичсэн байна.

1.4 Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр биеэр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 77000319 утсаар болон shastinhospital.mn цахим хуудаснаас авна уу.

 

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 5-р хороо, Ард Аюушийн гудамж 1А,  Улсын гуравдугаар төв эмнэлэг

Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг О.Мөнхзаяа

Утасны дугаар: 77000319, 86180609

2.Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, нээх, дүгнэх аргачлал

 

2.1  Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх:

    2.1.1 Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.

    2.1.2  Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.

     2.1.3 Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж    болно.

     2.1.4 Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг сонгон шалгаруулалт зохион байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн байгууллагад гаргана.

     2.1.5  Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч хариуцна.

2.2  Сонгон шалгаруулалтын материал хүлээх авах, нээх:

     2.2.1 Түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулалтын зард заасан хугацаанд ирүүлсэн материалыг бүртгэж, хүлээн авна. Бичиг хэргийн ажилтан битүүмжлээгүй, хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

     2.2.2 Бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулалтын материалыг бүртгэлийн хамт ажлын хэсгийн нарийн бичигт тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгнө.

     2.2.3 Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын материалыг нээж, бүрдлийг шалган Нээлттэй тэмдэглэл үйлдэнэ.

     2.2.4 Сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна.

2.3 Сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх:

2.3.1 Ажлын хэсгийн хуралдах бүр тэмдэглэлийг дэлгэрэнгүй хөтөлж зохих ёсоор баталгаажуулна.

2.3.2 Ажлын хэсгийн гишүүн бүр сонгон шалгаруулалтын материалтай бүрэн танилцсаны үндсэн дээр энэхүү зааврын дагуу дүгнэнэ.

2.3.3 Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан, ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээний нийлбэрээр оролцогчийг шалгаруулж, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчээр сонгон шалгаруулна.

2.3.4 Ажлын хэсгийн нарийн бичиг хурлын тэмдэглэл хөтөлж батаглгаажуулах, гишүүдийн онооны хуудсыг нэгтгэх, оролцогчдын материалыг хадгалах, зохих заавар журмын дагуу архивд шилжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

2.3.5 Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг материал нээснээс хойш ажлын 10 (арван) өдрийн дотор энэхүү зааварт заасны дагуу дүгнэсэн байна.

2.3.6 Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг шалгарсан оролцогчид мэдэгдэл, бусад оролцогчид үндэслэл бүхий хариу хүргүүлнэ.

2.3.7 Мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5 (таван) өдрийн дараа сонгон шалгаруулалтын тайлан (оролцогчдын материал, гишүүдийн үнэлгээний хуудас, хурлын тэмдэглэл, мэдэгдэл, үндэслэл бүхий хариу бичиг)-г иж бүрдэл болгон бэлтгэнэ.

2.3.8 Ажлын хэсэг нь түрээсийн гэрээг байгуулах гэрээний төслийг бэлтгэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлнэ.