ЦЭВЭР АГААР-ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь “Олон улсын төрийн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг угтан ирэх 6 дугаар сарыг “Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний тасаг, албадын нэрэмжит сар” болгон зарласан билээ. 
Энэхүү сарын хүрээнд олон чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн амралтын өдөр Бодлого төлөвлөлт, маркетинг эрхэлсэн орлогч даргаар ахлуулсан Эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба, Эмнэлгийн соёл үйлчилгээний алба, Мэдээлэл технологийн алба, Инженер техник, аж ахуйн алба, Даатгал бүртгэл, мэдээллийн албаны нийт 123 ажилчдыг хамарсан “Цэвэр агаар –явган аялал”–ыг зохион байгууллаа. 


Тус аяллын хүрээнд Богд ууланд явган аялал хийхийн зэрэгцээ “Байгууллагын хөгжилд-Хувь хүний манлайлал” сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг явуулж, хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулж нэг өдрийг хамт олноороо эрүүл агаарт өнгөрүүллээ.