УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, ОРХОН АЙМГИЙН “МЕДИПАС” ЭМНЭЛГИЙН АХЛАГЧ СУВИЛАГЧ НАР ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Орхон аймгийн “Медидас” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу УГТЭ-ийн Сувилахуйн алба, тасаг нэгжийн 23 ахлах сувилагч нарын бүрэлдэхүүнтэй “Медипас эмнэлэг”-ийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага судлаад ирлээ. 
Тус ажлын хүрээнд Медипас эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 4 төрлийн сургалт зохион байгуулж сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжил, сувилагч нарын чадварыг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулаа. 
Мөн сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлд цаашид хамтран ажиллах, ажлын байрны хөрвөн ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сувилагч нарын солилцоог зохион байгуулах, тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ арга барил, технологийг судлан өөрийн эмнэлэгт нутагшуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.