PARTICIPATORY STRATEGY - ОРОЛЦООНД СУУРИЛСАН СТРАТЕГИ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ба орчин үеийн анагаах ухааны мэдээлэл, шинэ дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг харилцан солилцох чиглэлээр урт болон богино хугацааны сургалт, эмч нарыг солилцооны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. 
Хамтын ажиллагааны хүрээнд Рафаэл сангийн урилгаар БНСУ-ын “ORP” хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал , стратеги төлөвлөлтийн багш Юу Хи Жэй хүрэлцэн ирж тус эмнэлгийн удирдах түвшний албан тушаалтнуудад “Participatory strategy-Оролцоонд суурилсан стратеги төлөвлөлт” сэдэвт сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.